07
2015-05
"ТАВАН ТОЛГОЙ”-ИЙН АСУУДЛЫГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
2015-4-30
“Таван Толгой”-ийн нүүрсний ордын асуудлыг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдлаа. УИХ-ын 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан уг ажлын хэсэг нь 14 зүйл заалт бүхий удирдамжийг барьж ажиллахаар болжээ. Удирдамжийг УИХ-ын даргын 101 тоот захирамжийн хавсралтаар баталсан байна. Энэ хүрээнд уг гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын болон холбогдох Байнгын хороодын тогтоолтой нийцэж байгаа эсэх болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын холбогдох шийдвэрүүдтэй нийцэж байгаа эсэх зэргийг нягтлахаар болжээ. Мөн тухайн гэрээ нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлоготой нийцэж байгаа эсэх, “Эрдэнэс Таван Толгой” ХК-д 1,072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангаж байгаа эсэх зэрэг олон нийтийн анхаарал татаж байгаа асуудлууд удирдамжид багтсан байна.
http://bloombergtv.mn