АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2015-5-1 Ард Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр өөрийн байранд боллоо. Тус хурлаар 2014 оны үйл ажиллагааны тайлан, 2014 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, 2015 оны 1-р улирлын товч тайлан, ТУЗ-ийн нөхөн сонгууль, ТУЗ-ийн цалин урамшууллын тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталлаа. Ард Санхүүгийн Нэгдэл нь нээлттэй хувьцаат компани болж, олон нийтэд хувьцаагаа арилжаалахаар бэлдэж байгаа санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийн ажилладаг холдинг компани юм.