TRQ: “SOUTHGOBI RESOURCES”-ИЙН 20 ХУВИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАНА

2015-4-24 “Turquoise Hill Resources” компани “SouthGobi Resources”-ийн 20 хувийн хувьцааг худалдах гэрээг “Novel Sunrise Investments”-тэй эцэслэн байгуулсан байна. Гэрээний дагуу төлбөрийн эхний хагас болох 8.5 сая канад долларыг “Novel Sunrise” компаниас хүлээн авчээ. Харин төлбөрийн үлдсэн хэсгийг гэрээ байгуулагдсанаас хойш жилийн дараа авахаар тохиролцсон байна. “Turquoise Hill Resources”-ийн мэдээлснээр талууд 17 сая канад доллараар “SouthGobi Resources”-ийн 48.7 сая хувьцааг худалдахаар болсон аж. Гэрээ байгуулагдсанаар “Turquoise Hill Resources”-ийн “SouthGobi Resources” дахь эзэмшлийн хувь 23.3 болж буураад байна. Өнгөрсөн онд энэхүү хувьцааг 25.6 сая канад доллараар “National United Resources” компанид худалдахаар болсон юм. Энэ 7 хоногийн эхэнд “National United Resources”-ийн зүгээс худалдан авалтад зориулж нэмэлт хувьцаа гаргаж, хөрөнгө босгож байгаагаа мэдээллээ. Хэрэв “National United Resources” худалдан авалтаа хийж чадахгүйд хүрвэл, үлдэгдэл хувьцааг худалдан авах опшин гэрээг “Novel Sunrise Investments” байгуулсан байна. www.gogo.mn