“ШАРЫН ГОЛ" КОМПАНИ НҮҮРС УГААХ ҮЙЛДВЭРИЙН ТУРШИЛТАА ЭХЛҮҮЛЛЭЭ

2015-4-21 Нүүрсний салбарын ууган уурхайнуудын нэг “Шарын Гол” хувьцаат компани нүүрс угаах үйлдвэрийн туршилтаа эхлүүлсэн байна. Тус үйлдвэр нь жилд 600 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Монголын нүүрс баяжуулах 2 дахь үйлдвэрийн нээлт ирэх 7 хоногт болно. Нүүрсээ баяжуулснаар зах зээл дэх байр сууриа баталгаажуулахаас гадна экспорт хийх боломж бүрдэнэ гэж “Шарын гол” компанийн зүгээс мэдээллээ. Түүнчлэн экспортоо ирэх 2 жилийн дотор эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк тус компанийн угаах болон утаагүй түлшний үйлдвэрт нь зориулж 10 сая долларын зээл олгоод байгаа юм. www.bloombergtv.mn