“ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАРЦ 30 ХУВИАР БУУРЧЭЭ

2015-4-21 “Оюу Толгой”-ийн үйлдвэрлэлийн гарц энэ оны эхний улиралд 30 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Хүдрийн агууламж буурснаас гадна үйлдвэрийн шинэчлэлтэй холбоотой түр зогсолтын улмаас үйлдвэрлэлийн гарц нь буурсан талаар “Turquoise Hill Resources” үйл ажиллагааны тайландаа дурджээ. Тайланд хугацаанд “Оюу Толгой”-ийн олборлолт 16 хувиар өссөн ч хүдрийн агууламж нь буурсан байна. Гэхдээ энэ улиралд өнгөрсөн оны сүүлээр олборлосон өндөр агууламж бүхий хүдрийг баяжуулах юм байна. Мөн “Оюу Толгой”-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд өөрчлөлт ороогүй болохыг тус компанийн зүгээс мэдээллээ. Төлөвлөгөөний дагуу “Оюу Толгой” компани энэ онд дунджаар 185 мянган тонн зэс, 650 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэх ажээ. Үүнийг өнөөгийн ханшаар тооцвол борлуулалт нь хоёр тэрбум долларт хүрч магадгүй байна. www.bloombergtv.mn