30
2015-04
БАГАНУУР ХК: УУРХАЙН ХҮЧИН ЧАДЛЫГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
2015-4-21
Багануур дүүрэг хотын статусаар хөгжиж, үйлдвэрлэл технологийн парк байгуулан, шинжлэх ухаан, технологийн хот болох зэрэг ирээдүйд өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд Багануурын уурхайг түшиглэж, 700 МВТ-ын Цахилгаан станц барих концессийн эрхийг “Baganuur Power” компанид шилжүүлээд байна. Харин энэхүү станцыг нүүрсээр хангахын тулд Багануурын уурхайн одоогийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа ажээ. “Багануур” ХК өнгөрсөн хугацаанд 100.5 сая тонн нүүрс олборлосон бөгөөд цаашид нүүрсний 3 дугаар давхаргад олборлолт явуулахад тохирсон технологи нэвтрүүлснээр Багануурын уурхайн нөөцийг 50 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой юм. Багануурын уурхайн батлагдсан нөөц 708 сая тонн гэж үздэг. Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын мэдээлснээр өргөтгөлийн ажилд хамгийн багадаа 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм байна.
www.bloombergtv.mn