30
2015-04
ИПОТЕКИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ИРГЭДИЙН ТОО БУУРЧЭЭ
2015-4-28
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд 1,600 орчим иргэн орон сууцны ипотекийн хөтөлбөрт шинээр хамрагдсан байна. Энэ нь өдөрт дунджаар 40 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсан гэсэн үг аж. 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлж байхад өдөрт 50 гаруй хүн ипотекийн хөтөлбөрт хамрагдаж байжээ. Үүнтэй харьцуулахад орон сууцны ипотекийн хөтөлбөрт хамрагдах боломжтой иргэдийн тоо буурсан нь харагдаж байна. Энэ сарын 24-ний өдрийн байдлаар орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.96 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл арилжааны банкуудад иржээ. Үүнээс 35 мянган иргэнд 1,925 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
www.bloombergtv.mn