30
2015-04
НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
2015-4-22
Дэлхийн ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг Монгол Улс түүхий эдээ дотооддоо 100 хувь боловсруулбал 2 их наяд төгрөгийн үйлдвэрлэл хийх боломжтой гэж үздэг. Түүхий ноолуурыг 100 хувь дотооддоо боловсруулж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүр нэмэлтээр хөнгөлөлттэй зээлийн 300 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байдаг байна. Харин энэ удаад Засгийн газраас ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгох асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө гаргаснаар 3,000 орчим тонн байгаа ноолуурын нөөцийг 5,000 орчим болгох боломжтой юм байна.
www.bloombergtv.mn