30
2015-04
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
2015-4-23
Өнөөдөр Бээжин хотноо Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин Сайдын яамнаа Монгол, Хятадын мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч борлуулагч аж ахуйн нэгжүүдийн ажил хэрэгч уулзалт болж Монголын органик мал аж ахуйн нийгэмлэг, Хятадын “Мэнг Юань” групп хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Монголын талаас төрийн ба хувийн хэвшлийн 20 байгууллага, Хятадын талаас төв орон нутгийн 42 байгууллага аж ахуйн нэгж оролцож буй энэ удаагийн ажил хэрэгч уулзалтаар ийнхүү талууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Манай улсаас энэ салбартаа тэргүүлэх үндэсний Мах Импекс, Хаан хүнс, Хатан сүйх, Монгол фүүд, Дархан мийт компани, Мах маркет, Поликом компаниуд уулзалтад оролцон бүтээгдэхүүнээ танилцуулан сурталчилж байна. Мөн Монгол эко мах, Сэрүүн шим, Завхан хүнс, Монгол экспресс, Мах экспорт, Нүхт сор, Батсээрь ХХК, Саян Уул, Эй Эн Ди Эм зэрэг аж ахуйн нэгжүүд холбогдох мэдээлээ Хятадын аж ахуйн нэгжтэй харилцан солилцов.
www.montsame.mn