30
2015-04
“KHAN RESOURCES” ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОХ ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЦУЦАЛЛАА
2015-4-28
Олон улсын арбитрын шүүхийн “Khan Resources” компанийн талд гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах талаар Монгол Улсын Засгийн газраас мэдээлсний дараа “Khan Resources”-ийн хувьцаа Торонтогийн биржид 5.45 хувиар уналаа. Пүрэв гарагт Хууль зүйн яамнаас “Khan Resources” компанитай энэ сарын 21, 22-ны өдөр хэлэлцээ хийсэн талаар мэдээлсэн юм. Хэдий тийм боловч тус компанийн санаачилгаар хэлэлцээ цуцлагдсан болохыг Хууль зүйн яамнаас онцолсон байна. Тиймээс "Арбитрын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах болон бусад шаардлагатай арга хэмжээ авна" гэж тус яамнаас мэдэгдлээ. Харин “Khan Resources” компани уулзалтын дараа хохирлоо бүрэн хэмжээгээр нь төлүүлнэ гэсэн байр суурьтай байгаагаа дахин илэрхийлжээ. “Khan Resources”-ийн мэдээлснээр Парисын арбитрын шүүх Монгол Улсын Засгийн газар, Дорнод ураны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль зөрчин цуцалсан гэж үзсэн юм. Харин арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газрын төлбөр 104 сая доллар болоод байгааг “Khan Resources”-ийн зүгээс онцолсон байна. Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүх шийдвэрээ албан ёсоор хүргүүлээгүй байгааг мэдээллээ.
www.bloombergtv.mn