16
2015-04
“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.САЙНБИЛЭГИЙГ ТОМИЛОВ
2015-4-10
“Эрдэнэс Таван Толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилсон байна. Тэрбээр өмнө нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болон “Эрдэнэс Таван Толгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан. “Эрдэнэс Таван Толгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг 1 дүгээр сараас Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлсэн бөгөөд түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, байгууллагын өмчийг үрэгдүүлсэн гэж буруутгаж байгаа юм. http://bloombergtv.mn