ДАРХАН ДЦС, МАХ ИМПЕКС ХК-Д ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫН ТОГТОЛЦООНЫ БАТЛАМЖ ОЛГОЛОО

2015-4-10 Стандарт Хэмжил зүйн газраас Дарханы Дулааны цахилгаан станц болон “Мах Импекс” хувьцаат компанийн хиам, лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэрт олон улсын ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцооны батламжийг олгосон байна. Эрчим хүчний салбарт олон улсын чанарын стандартын тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч байгууллага болох Дарханы ДЦС-ын хувьд өнгөрсөн онд улсын татаасгүйгээр анх удаа 104.7 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Ашигт ажиллагаа нэмэгдэхэд ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлсэн нь нөлөөлсөн гэж тус байгууллагын удирдлага үзэж байна. Харин “Мах импекс” компанийн хиам, лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэр энэхүү стандартыг нэвтрүүлэхийн тулд сүүлийн жил гаруйн хугацаанд бэлтгэл ажлаа хангажээ. Олон улсын чанарын стандартыг нэвтрүүлснээр Монголын мах, махан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд экспортод гаргахад тус дөхөм болох юм байна. http://bloombergtv.mn