16
2015-04
МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 13 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2015-4-10
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрээ зарлалаа. Хамгийн сүүлд Мөнгөний бодлогын зөвлөлийн энэ оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлэн, 13 хувь болгосон юм. Төв банкны хувьд 7 хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны 7 дугаар сараас бодлогын хүү болгон баримталж байна. Бодлогын хүүгийн өөрчлөлтийг даган арилжааны банкуудын хадгаламжийн болон зээлийн хүүд өөрчлөлт ордог бол хүү өссөн тохиолдолд инфляцийн хөөрөгдлийг бууруулах эдийн засгийн нөлөөтэй байдаг. Харин бодлогын хүү бууруулах нь зээл олголтыг дэмждэг нөлөөтэй.
http://bloombergtv.mn