16
2015-04
TRQ: 2020 ОН ГЭХЭД ЗЭСИЙН ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ ДАВНА
2015-4-10
Ирэх хэдэн жилд зэсийн зах зээл илүүдэлтэй байхаар байгаа ч 2020 он гэхэд эрэлт нийлүүлэлтээ давна гэсэн “Wood Mackenzie”-ийн тооцоог “Turquoise Hill Resources” компани мэдээллээ. Учир нь олборлолт явуулж байгаа зэсийн ордуудын хүдрийн агууламж буурах хандлагатай байгаа гэж тооцоолжээ. Иймээс тогтмол өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангахын тулд дунд хугацаанд нийлүүлэлт нэмэгдэх шаардлагатай байгаа юм байна. Мөн “Wood Machenzie” байгууллагын тооцоолсноор “Оюу Толгой”-ийн 2 дугаар шатны бүтээн байгуулалт амжилттай хэрэгжвэл, дэлхийд зэсийн 3 дахь том орд болох боломжтой ажээ. Түүнчлэн “Metals Economics Group”-ийн мэдээллээр “Оюу Толгой” нь нөөцөөрөө алтны тэргүүлэх, зэсийн эхний 10 дугаарт орох ордод тооцогдож байна. “Turquoise Hill Resources”-ийн мэдээлснээр “Оюу Толгой” компани энэ онд 600-700 мянган унци алт, 175-195 мянган тонн зэсийн агууламж бүхий баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм. Мөн зардлаа танаж, бүтээмжээ дээшлүүлэхэд анхаарна гэж хөрөнгө оруулагч талаас мэдээллээ.
http://bloombergtv.mn