16
2015-04
ХААБ: БИРЖЭЭР 300 МЯНГА ХҮРТЭЛХ ТОНН УЛААНБУУДАЙГ АРИЛЖААЛАХ БОЛОМЖТОЙ
2015-4-10
Хөдөө Аж Ахуйн биржийн арилжаагаар хүнсний улаанбуудай арилжаалж эхэллээ. 2 дугаар ангиллын 500 тонн улаанбуудайг тонныг нь 552.7 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр арилжаалж, нийт 276 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Өмнө нь Төрөөс үнэ тогтоодог байсан улаанбуудайг биржээр арилжиж эхэлснээр зах зээлийн зарчмаар үнэ тогтохоос гадна тариаланчид бизнесээ өргөжүүлэх давуу талтай гэж үзэж байна. Цаашид 5 дугаар сараас намрын ургац хураалтын улаанбуудайг фьючерсээр арилжихаар төлөвлөж байгаа гэж Хөдөө Аж Ахуйн биржээс мэдээллээ. Хөдөө Аж Ахуйн биржээр 300 мянган тонн хүртэлх улаанбуудайг арилжих боломжтой гэж үзэж байна. Одоогоор 999.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдээд байгаа юм.
http://bloombergtv.mn