16
2015-04
ЗАСГИЙН ГАЗРЫН УРТ ХУГАЦААТАЙ БОНДЫН ХАНШ 91.4 ДОЛЛАРЫН ТҮВШИНД ХҮРЛЭЭ
2015-4-10
Монгол Улсын Засгийн газрын урт хугацаатай бондын ханш олон улсын зах зээлд сүүлийн 22 сарын дээд түвшиндээ хүрээд байна. 2022 онд эргэн төлөгдөх бондын ханш 4 дүгээр сар гарсаар тасралтгүй өсч, 91.4 долларын түвшинд хүрсэн байна. Мөн 5 жилийн хугацаатай “Чингис” бондын ханш энэ хугацаанд 4 хувиар өссөнөөр 2013 оны 6 дугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ. Олон улсын зах зээлд арилжиж байгаа аливаа улсын Засгийн газрын бонд нь тухайн улсыг сонирхох гадаадын хөрөнгө оруулагчдын хандлагыг илэрхийлж байдаг аж. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээлт үүсгээд байсан “Таван Толгой”, “Оюу Толгой”-ийн асуудал шийдэгдэж байгааг зарласан. Энэ нь олон улсын зах зээлд эерэг мэдээлэл болсныг бондын ханшийн өөрчлөлт давхар илтгэж байна. Үүнээс өмнө шинжээчид дээрх асуудал шийдэгдвэл бондын ханш огцом өснө гэж таамаглаж байсан юм.
http://bloombergtv.mn