МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 13.2 ХУВИАР БУУРААД БАЙНА

2015-4-9 Монгол Улсын нүүрсний экспорт энэ оны эхний 3 сарын байдлаар 13.2 хувиар буурсан байна. Учир нь “Эрдэнэс Таван Толгой” компаниас бусад экспортлогчид төлөвлөгөөгөө биелүүлээгүй байна. Ашигт Малтмалын Газрын мэдээллээр оны эхний 3 сард Монгол Улс нийт 3.2 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнээс 2 сая тонныг нь коксжих нүүрс, үлдсэн хэсгийг сул коксжих болон эрчим хүчний нүүрс бүрдүүлсэн байна. Борлуулалтын хувьд “Эрдэнэс Таван Толгой” компанийн Цанхийн баруун уурхайн борлуулалт төлөвлөгөөгөө 13 хувиар давуулан биелүүлжээ. Харин экспортоороо 2 дугаарт бичигдэж байгаа “МАК” компани төлөвлөгөөгөө 42 хувьтай биелүүлсэн байна. Зах зээлийн өнөөгийн байдлаас үүдэн нүүрсний гол экспортлогч компаниуд гарцаа хумьсаар байгаа юм. Түүнчлэн БНХАУ-ын зах зээлд ч коксжих нүүрсний ханш үргэлжлэн унасаар байна. БНХАУ-ын “Fenwei” байгууллагын тооцоолсноор ханшийн уналт оны дунд үе хүртэл үргэлжилж, ирэх 8 дугаар сараас сэргэж магадгүй байгаа юм. http://bloombergtv.mn