16
2015-04
“ПЕТРО МАТАД” АНГЛИЙН BG ГРУППТЭЙ ХАМТАРНА
2015-4-9
Газрын тосны хайгуулын “Петро Матад” компани өөрийн эзэмшлийн газрын тосны хайгуулын IV, V блок талбайн 78 хувийг Английн BG Group-т шилжүүлэх Farm Out гэрээ байгуулснаа зарлалаа. Энэхүү 2 талбайг “Петро Матад”-ын охин компани “Капкорп” эзэмшдэг юм. Уг гэрээний дагуу дээрх 2 талбайд 28 сая долларын санхүүжилт бүхий ажлыг гүйцэтгэх юм байна. Гэрээний дагуу эхний ээлжинд 4.55 сая долларыг “Петро Матад” компани бэлнээр хүлээн авч, үйл ажиллагаа, өр төлбөрөө барагдуулахад зарцуулах юм байна. Энэхүү гэрээний үр дүнд “Петро Матад” нь IV ба V талбайтай холбоотой, лицензийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх бүрэн санхүүжилт олж авах юм. BG Group нь 2014 онд 20 тэрбум долларын орлоготой ажилласан, 30.6 тэрбум фунт стерлингийн зах зээлийн үнэлгээтэй, Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE 100 листэд бүртгэлтэй томоохон компани юм байна.
www.ikon.mn