“ЖИНСТ УВС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 15:00 цагт "Ард Санхүүгийн Нэгдэл" компанийн байранд болно. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Компанийн 2014 оны жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах; 2. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг сонгох; 3. Бусад асуудал. Хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр тогтоосон болно. Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын материал болон саналын хуудастай өөрийн харилцдаг брокер дилерийн компани болон компанийн байранд ирж танилцан, саналын хуудсаа бөглөж болно. Хаяг: СБД, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Өнгөт хэвлэлийн байрны 2 давхар Хурал зохион байгуулах комиссын утас: 321899, Хурал зохион байгуулах комиссын дарга Д.Энхбилэг, enkhbileg.d@ardsecurities.com