НОГДОЛ АШГИЙН МЭДЭЭЛЭЛ

2015-4-14 Компани нь олсон ашгаасаа хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагчиддаа бэлэн мөнгө, үнэт цаас хэлбэрээр ногдол ашиг болгон хуваарилж болохоор өнөөгийн мөрдөгдөж буй Монголын Улсын хууль эрх зүйн хүрээнд заасан. Тухайн компанийн удирдлага буюу Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь жил бүрийн эхний 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэр гаргаж хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй байдаг. 2015 оны 4 дүгээр сарын 14 –ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 237 хувьцаат компаниас 13 хувьцаат компани 140 сая ширхэг хувьцаанд 3.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолоо Монголын хөрөнгийн биржид ирүүлсэн байна. www.mse.mn