08
2015-04
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСИЙГ БУУРУУЛЛАА
2015-4-3
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурлаар зарим Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж шинэчлэн тогтоосон байна. Үнэт цаасны зах зээлийн нөхцөл байдлыг сайжруулах, идэвхжүүлэх зорилгоор тус зах зээлийн зарим үйлчилгээний хөлсийг түр хугацаагаар чөлөөлжээ. Үүнд: Үнэт цаасны арилжаанаас Хөрөнгийн биржийн авч байсан шимтгэлийн орлогоос Хороо 10%-ийг төвлөрүүлдэг төлбөрийг; “ҮЦТТТХТ” ТӨХХК-ийн төлбөр тооцооны орлогоос 10%-ийг Хороонд төвлөрүүлдэг төлбөрийг; Андеррайтерийн үйлчилгээний жил бүр тогтмол төлж байсан 2 сая төгрөгийн хураамжийг тус тус 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр хугацаагаар чөлөөлжээ.
www.mse.mn