“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” КОМПАНИ ГУРАВДУГААР САРД 958 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ

2015-4-7 “Эрдэнэс Таван Толгой” компани 3 дугаар сард 31 сая долларын үнэ бүхий 958 мянган тонн нүүрс борлуулсан байна. Энэ нь тус компанийн оны эхний 2 сарын нийт борлуулалттай дүйцсэн дүн боллоо. Өнгөрсөн сард борлуулсан нийт нүүрсний 949 мянган тонныг Цанхийн баруун уурхайгаас борлуулсан бол үлдсэн хэсгийг нь Цанхийн зүүн хэсгээс худалджээ. Цанхийн зүүн уурхайгаас “Chalco”-ийн өрийг барагдуулах ёстой ч зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор “Эрдэнэс Таван Толгой”-ийн компани нийлүүлэлтээ зогсоосон юм. Одоогоор нүүрс экспортлогч компаниудаас “Эрдэнэс Таван Толгой” компани борлуулалтаараа тэргүүлж байна. Эхний 3 сарын байдлаар тус компани 1.87 сая тонн нүүрс экспортолжээ. http://bloombergtv.mn