08
2015-04
“ENTREE GOLD”-ИЙН АЛДАГДАЛ 2.8 САЯ ДОЛЛАРААР БУУРЧЭЭ
2015-3-31
Канад, Нью-Йорк, Франкфуртын Хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй “Entree gold” компани 2014 онд 8.6 сая доллар буюу нэгж хувьцаанаас 0.06 долларын алдагдал хүлээснээ тайлагналаа. Тус компанийн алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 сая доллараар буурсан байна. Үүнд долларын ханш чангарсан болон ерөнхий болон удирдлагын зардал буурсан нь нөлөөлжээ. Харин АНУ дахь “Ann Mason” уурхайдаа өрөмдлөгийн ажлаа эрчимжүүлснээр зардал нь өссөн байна. “Entree Gold” компани Хойд Хюго болон Херуга ордуудад тодорхой хувь эзэмшдэг бөгөөд “Оюу Толгой” ордын гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тал дээр талуудтай зөвшилцөж байгаа талаараа тайландаа онцолсон байна.
http://bloombergtv.mn