ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ЗАРДЛЫГ ТЭЭВЭРЛЭГЧ ТАЛУУДАД ИЖИЛ ТАРИФТАЙ БОЛГОВ

2015-4-6 “Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын тээврийн зардлыг бүх тээвэрлэгч талуудад ижил тарифтай болголоо. Мөн тээврийн тарифийг тонн тутамд дахин 25 центээр бууруулж, нэг доллар болгосон байна. Ингэснээр “Таван толгой”-ийн чиглэлд шороон замаар тээвэрлэлт хийдэг байсан компаниуд авто замаар тээвэрлэлт хийх боломж бүрдэж байгаа ажээ. Одоогоор тус авто замаар “Энержи Ресурс”, “Эрдэнэс Таван Толгой” болон орон нутгийн “Таван Толгой” компани тээвэрлэлт явуулж байгаа юм. http://bloombergtv.mn