08
2015-04
ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭР ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГ ХӨРӨНГӨЖҮҮЛНЭ
2015-4-1
Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавин ажиллаж байгааг Ерөнхий сайд онцолсон.
Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны бүртгэсэн үлдэгдэл дүнг тодорхой үе шаттайгаар мөнгөжүүлнэ. Үүний дүнд иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, нөгөө талаас нэрийн дансны үлдэгдэл дүнг мөнгөжүүлэх боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бий болно гэж ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ хэллээ.
www.gogo.mn