31
2015-03
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАХ, АРИЛЖААЛАХ, МЭДЭЭЛЭХ ЖУРМЫН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2015-03-27
Сангийн Яам 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Өрийн удирдлагын тухай хуулийг дагалдан гарах журмын багц семинар 2” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр “Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журам”, “Засгийн газрын гадаад үнэт цаасыг гаргах, арилжаалах журам” болон “Өрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, төвлөрүүлэх, өр төлбөрийг бүртгэх, тайлагнах журам”-ын нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар уг хэлэлцүүлэгт оролцон санал солилцож, аймаг, нийслэлийн үнэт цаас гаргаснаар улирлын шинж чанартай орлогын дутагдлыг нөхөхийн хажуугаар тухайн орон нутгийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болох боломжтой бөгөөд дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд бас нэгэн түлхэц болохыг тодотгоод аймаг, нийслэлийн засаг дарга нарт энэхүү журамд анхаарлаа хандуулж, шуурхай ажил хэрэгч хандахыг уриаллаа.
www.mse.mn