31
2015-03
“ЖИНСТ УВС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 15:00 цагт "Ард Санхүүгийн Нэгдэл" компанийн байранд болно.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1. Компанийн 2014 оны жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;
2. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг сонгох;
3. Бусад асуудал.
Хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр тогтоосон болно.
Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын материал болон саналын хуудастай өөрийн харилцдаг брокер дилерийн компани болон компанийн байранд ирж танилцан, саналын хуудсаа бөглөж болно.
Хаяг: СБД, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Өнгөт хэвлэлийн байрны 2 давхар
Хурал зохион байгуулах комиссын утас: 321899,
Хурал зохион байгуулах комиссын дарга Д.Энхбилэг, enkhbileg.d@ardsecurities.com, 321899