“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 167.5 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАВ

2015-3-30 “Эрдэнэт” үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог бөгөөд 2014 онд 167.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж мэдээллээ. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, зардлаа танасан нь ашигтай ажиллахад голлон нөлөөлжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн мэдээлснээр боловсруулах үйлдвэр төлөвлөгөөгөө өнгөрсөн онд 0.5 хувиар давуулан биелүүлсэн байна. Ингэснээр 4.5 мянган тонн зэс, 0.6 мянган тонн молибдений агууламж бүхий баяжмалыг илүү үйлдвэрлэж, 200 орчим тэрбум төгрөгийн нэмэлт борлуулалт хийсэн байна. Мөн зардлаа 97.9 сая төгрөгөөр танажээ. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын төвлөрсөн төсөвт 448.4 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. http://bloombergtv.mn