TRQ: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР СОЛИГДСОНООР “ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ХЭЛЭЛЦЭЭ УДААШИРСАН

2015-3-26 Монгол Улсын Засгийн газар солигдсоноор “Оюу Толгой”-ийн хэлэлцээ удааширсан гэж “Turquoise Hill Resources”-ийн зүгээс мэдээллээ. Хувь эзэмшигчдийн хооронд маргаан үүссэний улмаас далд уурхайн бүтээн байгуулалт зогсоод 20 сар болж байгаа юм. “Turquoise Hill Resources” компани 4 багц асуудал шийдэгдсэнээр “Оюу Толгой”-ийн бүтээн байгуулалтыг сэргэх боломжтой гэж үзэж байна. Эдгээрт татварын асуудал тэргүүтэй хувь эзэмшигчдийн маргаан, “Оюу Толгой” төслийн санхүүжилтийн төлөвлөгөө, 2014 оны ТЭЗҮ-ийн тодотголыг хувь эзэмшигчид баталж, Эрдэс Баялгийн Мэргэжлийн зөвлөл хүлээн авах мөн уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд шаардлагатай бүх зөвшөөрлийг авах асуудал багтаж байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд “Rio Tinto” групп далд уурхайн бүтээн байгуулалтыг энэ оны сүүлээр эхлүүлнэ гэж амласан талаар мэдээлсэн. http://bloombergtv.mn