МОНГОЛБАНК: 2014 ОНЫ ДУНД ҮЕЭС ИНФЛЯЦИ БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БОЛСОН

2015-3-26 Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Монголбанк улирал бүр эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг шинэчлэн танилцуулж байгаа бөгөөд 2014 оны жилийн эцэст улсын инфляци зорилтот хэмжээнээс 3 хувиар өндөр байсан нь мөнгөний бодлогоор шууд нөлөө үзүүлэх боломжгүй хүчин зүйлсээс шалтгаалсан гэж тус банкнаас мэдээллээ. 2014 оны сүүлийн саруудад үнэ тогтворжуулах хөдөлбөрийн үр дүнд гол нэрийн бараа, бүтээгдэхүүнээс инфляцид үзүүлэх суурь нөлөө арилж, улсын инфляцийн түвшин буурах хандлагатай байгааг онцолсон байна. Улаанбаатар хотын инфляцийн хувьд суурь нөлөөлөл 8 дугаар сараас арилж, үүнээс хойш өсөлт саарах хандлагатай байжээ. Нийслэл хотын инфляцийг бүтцээр нь задлаад харвал 2014 оны эцэст мах, махан бүтээгдэхүүн хасах 0.06 хувь, махнаас бусад хүнсний бүтээгдэхүүн 2.2, Төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээ 1.58, шатахуун 0.07 хувийн нөлөөлөлтэй байсан байна. Харин үлдсэн 50 гаруй хувь нь бусад бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр тайлбарлагдаж байгаа ажээ. http://bloombergtv.mn