31
2015-03
ЗЭСИЙН ХАНШ ЭРГЭН СУЛРААД БАЙНА
2015-3-26
Зэсийн ханш “Comex” биржид сүүлийн 2 сар орчмын дээд цэгээсээ эргэн сулраад байна. Гэхдээ Лондонгийн Металлын бирж дээр өсөлтөө хадгалсаар байгаа юм. Үүний зэрэгцээ “Morgan Stanley” 2015 оны зэсийн ханшийн төлвөө буурууллаа. Энэ удаад өмнөх таамгаа бараг 16 хувиар бууруулж, тонн нь дунджаар 5,945 доллар байна гэж үзжээ. Энэ нь БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын идэвхжил ерөнхийдөө саарах төлөвтэй байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. Үүнээс гадна энэ удаагийн тайланд зэсийн зах зээл дэх илүүдэл 230 мянган тоннд хүрч магадгүй гэж таамагласан байна. Арилжаанд оролцогчид болон хэджи сангууд зэсийн цэвэр уртын позицоо өсгөж, ханшийн түвшин 6,000 доллараас дээгүүр түвшинд байна гэх хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь зэсийн ханш сүүлийн 2 сар орчмын дээд түвшиндээ хүрэхэд нөлөөлжээ. Харин богино хугацаандаа БНХАУ болон АНУ-ын эдийн засгийн ерөнхий төлөв зэсийн зах зээлд хүчтэй нөлөөлөх хандлагатай байна. Тухайлбал 2 дахь том хэрэглэгч болох АНУ-д удаан эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүний захиалга 2 дугаар сард 1.4 хувиар буураад байгаа аж. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан сөрөг хүлээлтээс ч тааруу дүн болсон байна.
http://bloombergtv.mn