МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д НИЙЛҮҮЛСЭН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ӨСЧЭЭ

2015-3-26 Сүүлийн 7 сар дараалан буурсан БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 2 дугаар сард өсөлттэй байлаа. Үүнийг дагаад Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ ч 3 дахин өссөн байна. Монгол Улсын хувьд 2 дугаар сарын байдлаар экспортын биет хэмжээ сарын дүнгээрээ буурсан ч нийт экспортын үнийн дүн 3.4 хувиар өсч, 42.9 сая доллар болжээ. Өөрөөр хэлбэл нэг тонн коксжих нүүрсний ханш 12.5 хувиар өсч, доод цэгээсээ сэргэсэн байна. Ашигт Малтмалын газрын мэдээллээр экспортын дийлэнх хувийг “Эрдэнэс Таван Толгой” болон “МАК” компани бүрдүүлжээ. http://bloombergtv.mn