25
2015-03
“БОГДХАН” ТӨМӨР ЗАМ, “УЛААНБААТАР” ХОЛИМОГ ТЭЭВРИЙН ЛОЖИСТИК ТӨВИЙГ БАЙГУУЛНА
2015-3-24
Монгол Улсын Засгийн газраас "Богдхан" төмөр зам болон "Улаанбаатар" холимог тээврийн ложистик төв байгуулах шийдвэр гаргалаа. Энэхүү шугамаар дамжин өнгөрөх болон бусад ачаа тээврийг явуулах, Улаанбаатар хотын дундуур өнгөрч байгаа одоогийн шугамаар зөвхөн олон улс болон орон нутгийн зорчигчийн галт тэргийг явуулахаар төлөвлөжээ. Ингэснээр хотын авто замын түгжрэл багасч, хотын бохирдол, аюулгүй байдал сайжирна гэж Засгийн газар үзсэн байна. Мөн ложистик төвийн ТЭЗҮ, санхүүжилтийг Азийн хөгжлийн банктай тохиролцохыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ. Үүнээс гадна Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан "Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийг соёрхон батлах тухай хуулийг төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Дээрх төсөл хэрэгжсэнээр нийслэлийн нийтийн тээврийн хөгжил шинэ шатанд гарах боломж бүрдэх ажээ.
www.bloombergtv.mn