25
2015-03
"MMC" БИЕТ ХӨРӨНГӨӨСӨӨ ХАСАЛТ ХИЙЖ МАГАДГҮЙ
2015-3-23
Ухаа Худагт олборлолт явуулдаг “Mongolian Mining Corporation” энэ даваа гарагт танилцуулах санхүүгийн тайландаа биет хөрөнгөөсөө 190 сая долларын хасалт хийж магадгүй гэж мэдээллээ. Биет бус хөрөнгийн үнэ буурах уг тооцоог тус компанийн ТУЗ болон Аудитын зөвлөл урьдчилсан байдлаар гаргасан байна. Мөн нягтлан бодох бүртгэлийн энэхүү хасалт нь компанийн мөнгөний урсгалд ямар ч нөлөөгүй гэдгийг “Mongolian Mining Corporation” мэдээлжээ. Шинжээчдийн зүгээс тус компанийн борлуулалт 2 хувиар өссөн ч алдагдал нь 46 хувиар нэмэгдэж, 58 сая доллар болсон байж магадгүй гэж үзэж байгаа ажээ. Нүүрсний салбарт тэргүүлдэг тус компани өнгөрсөн онд экспортын хэмжээгээрээ “Эрдэнэс Таван Толгой” компанийн араас бичигдсэн байна.
www.bloombergtv.mn