25
2015-03
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРЛАА
2015-3-19
Нүүрсний ханш унасаар байгаатай холбоотойгоор энэ оны эхний 2 сард нүүрсний экспорт 17.4 хувиар буурлаа. Мөн БНХАУ-ын зах зээлд нүүрсний ханш цаашид ч унах талаар шинжээчид анхааруулж байна. Ашигт Малтмалын газрын мэдээллээр 2015 оны эхний 2 сард Монгол Улс 1.7 сая тонн нүүрс экспортолсны 87 хувийг коксжих нүүрс бүрдүүлжээ. БНХАУ нүүрсний импортдоо татвар ногдуулж эхэлсэн 10 дугаар сараас хойш Монгол Улсаас экспортолсон нүүрсний хил дээрх үнэ 32 хувиар сулраад байна. Ашигт Малтмалын газрын мэдээлснээр нэг тонн коксжих нүүрс дунджаар 50.5 мянган төгрөг болжээ.
www.bloombergtv.mn