25
2015-03
ДААТГАЛЫН КОМПАНИУДЫН НИЙТ ХӨРӨНГӨ СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД 2.7 ДАХИН НЭМЭГДЖЭЭ
2015-3-24
Дотоодын даатгалын зах зээлд өнгөрсөн оны эцсийн байдлаар 17 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ 152.5 тэрбум төгрөгт хүрсэн нь жилийн өмнөхөөс 26.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн таван жилд 2.7 дахин нэмэгдээд байна. Эдгээрээс гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгийн хэмжээ 30.4 хувийг эзэлжээ.
www.bloombergtv.mn