25
2015-03
ЗАСГИЙН ГАЗАР - 100 ХОНОГТ
2015-3-20
Ч.Сайханбилэгийн ахалсан Засгийн газрын 100 хоног энэ сарын эхэнд тохиолоо. Засгийн газар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас заримыг нь онцлон нэрлэсэн байна. Тухайлбал Монгол Улс анхны чөлөөт худалдааны гэрээг байгуулсан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг одоо Японы парламент соёрхон батлах асуудал хүлээгдэж байна. Мөн УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газар хамтран нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Өмнө нь 285 сая долларын төсөл хэрэгжүүлсэн АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монголд дахин төсөл хэрэгжүүлэхээр болсон. Мөн ОХУ-аас 36 сарын хугацаанд ашиглах боломжтой 300 сая доллар хүртэлх зээлийн шугам нээсэн. Бүтээн байгуулалтын ажлуудаас Эгийн голын УЦС, Бөөрөлжүүт, Багануурын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн. Хууль эрх зүйн хувьд Төрийн албаны хууль, Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлого, Эдийн засгийн ил тод байдал, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан гэж Засгийн газрын ХМОНХА мэдээллээ.
www.bloombergtv.mn