25
2015-03
ХӨНГӨН БЕТОН ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Хөнгөн Бетон ХК-ийн нийт гаргасан хувьцааны 43.01 хувь буюу 77,148 ширхэг хувьцааг эзэмшигч Н.Эрдэмбаяр, Н.Эрдэмбилэг нар Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтын дагуу бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 56.99 хувь буюу 102,225 ширхэг хувьцааг нэг бүрийг 200 төгрөгөөс доошгүй үнээр 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажлын 60 хоног худалдан авахаар санал гаргаад байна. Уг саналыг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 127 тоот тогтоолоор зөвшөөрсөн болно. Иймд Хөнгөн Бетон ХК-ийн хувьцаа эзэмшигч та харьяа брокер дилерийн компани дээрээ очин хувьцаа худалдах захиалга өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 321899