ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАХАД ХАТУУ БОЛОН ЗӨӨЛӨН БОДЛОГЫГ ХОСЛУУЛНА

2015-3-18 Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулахдаа хатуу болон зөөлөн бодлогыг хослуулан хэрэгжүүлэхээр болсон тухай Сангийн яамнаас мэдээллээ. Тодруулбал төсөв, мөнгөний хумих бодлого хэрэгжүүлж, эдийн засгийг олон тулгууртай болгоход чиглэсэн хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай УИХ-ын 41 дүгээр тогтоолын дагуу нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, богино болон дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аж. http://bloombergtv.mn