19
2015-03
АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВ ХӨРӨНГӨ 20.7 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖ ӨСЧЭЭ
2015-3-17
Арилжааны банкуудын актив хөрөнгө 2 дугаар сарын байдлаар 20.7 их наяд төгрөг болж өмнөх сараас 0.5 хувиар өссөн талаар Төв банк мэдээллээ. Он гарсаар актив хөрөнгийн хэмжээ буурч байсантай харьцуулахад энэ үзүүлэлт эерэг мэдээ болж байна. Харин татан буугдсан банкуудыг хасч тооцсоноор актив хөрөнгийн хэмжээ 20 их наяд 720 тэрбум төгрөгт хүрч жилийн өмнөхөөс 0.8 хувиар өсчээ. Эдийн засгийн өсөлт удааширч, зээл олголтын хурд саарсан нь актив хөрөнгийн хэмжээ дорвитой нэмэгдэхгүй байх шалтгаан болж байгаа аж.
http://bloombergtv.mn