НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД 193.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРЧЭЭ

2015-3-11 Энэ оны эхний 2 сард Нийгмийн даатгалын санд нийт 193.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 231.2 тэрбум төгрөгийн зарлага гарснаар, Нийгмийн даатгалын сан 38.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр Нийгмийн даатгалын сангийн орлого болон зарлага аль аль талдаа өсөлттэй байгаа ч үүнийг дагаад алдагдал ч өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн дүнтэй гарсан байна. Сар шинийн баярыг угтаж өндөр настны тэтгэврийн зээл авах хүмүүсийн тоо нэмэгдсэн нь сангийн зарлага өсч, алдагдал нэмэгдэх гол шалтгаан болсон байж магадгүй байгаа аж. news.gogo.mn