“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" НҮҮРСНИЙ ЭКСПОРТООРОО ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА

2015-3-10 “Эрдэнэс Таван Толгой" компани нүүрсний экспортоороо тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд тус компанийн мэдээллээр энэ оны эхнээс нийт 1.1 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 9.6 мянган тонныг нь Цанхийн зүүн уурхайгаас, харин үлдсэн хэсгийг Цанхийн баруун уурхайгаас олборлосон байна. Өнгөрсөн онд тус компани 5.7 сая нүүрс борлуулж, “Энержи Ресурс" компанийг ардаа орхин нүүрсний экспортоороо тэргүүлэх болсон юм. http://bloombergtv.mn