ОЮУТОЛГОЙ ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-ЭЭ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ

2015-3-17 Оюутолгойн хөрөнгө оруулалтын 2 дахь шатны хөрөнгө оруулалтыг шийдэх асуудлыг хүрээнд Монголын Засгийн газраас тус компанийг ТЭЗҮ-ээ шинэчлэн батлуулахыг шаардаж байсан. Энэ дагуу тус компани шинэчилсэн ТЭЗҮ-ээ энэ 7 хоногт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өгөхөөр болжээ. Өнгөрсөн 7 хоногт тус компанийн ТУЗ хуралдаж, уг шийдвэрийг гаргасан байна. Оюутолгой компаниас ирүүлсэн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, бүртгэх бөгөөд зөвлөлөөс шинжээчдийн багийг өнгөрсөн онд томилжээ.  http://economics.eagle.mn