19
2015-03
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЖЭЭ
2015-3-11
Татварын Ерөнхий газраас сүүлийн 5 жилийн хугацаанд татвар төлөлтөөрөө тэргүүлж буй 100 аж ахуйн нэгжийг зарлалаа. Жагсаалтын хамгийн эхэнд “Эрдэнэт” үйлдвэр 5 жилийн хугацаанд 2.93 их наяд төгрөгийн татвар төлснөөрөө хол тасархай тэргүүлсэн байна. Харин дараагаар нь “Оюу Толгой” ХХК 493.5 тэрбум, “АПУ” ХХК 442.4 тэрбум, “Энержи Ресурс”, “Монголын Алт МАК”, “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компаниуд эзэлсэн байна. Сүүлийн 5 жилд хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийн эхний 10 байрт уул уурхайн компаниуд ихэвчлэн багтжээ.
http://economics.eagle.mn