УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТӨСӨӨЛЛИЙГ ГАРГАЛАА

2015-3-9 “Business Monitor International" байгууллагаас 2015 оны II улиралд Монгол Улсын уул уурхайн салбарын дүр зураг ямар байх талаарх төсөөлөл, тайланг гаргалаа. Үүнд цаашид нийт салбарын хэмжээнд “Оюу Толгой" төслийн нөлөөллөөр хүчтэй өсөлт үзүүлж, өмнөх жилүүдийн адил бусад салбаруудаас гоц өндөр өсөлт үзүүлнэ гэсэн хүлээлт байгааг тусгажээ. Ингэснээр 2021 он гэхэд “Оюу Толгой" төсөл нь бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр эдийн засгийн гуравны нэгийг дангаар бүрдүүлнэ гэсэн байна. Мөн улс төрийн хүрээлэлд 2013 онд хүчээ авсан популизм татарч, бизнест илүү найрсаг харилцаа зонхилно гэж “Business Monitor International" үзэж байгаа аж. Мөн Монгол Улсын Засгийн газар болон “Rio Tinto" групп хамтын хүчээр төсөл урагшлаагүй тохиолдолд аль аль нь алдах зүйл ихтэй учраас төслийн хэрэгжилтийг удаахгүй гэсэн санааг илэрхийлжээ. http://bloombergtv.mn