ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ИХЭЭХЭН АХИЦ ГАРЧЭЭ

2015-3-6 Хөдөө аж ахуйн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2020 он гэхэд 15 хувь, 2025 он гэхэд 20 хувь болгох зорилтыг Төрөөс салбарын талаар баримтлах бодлогын төсөлд урьдчилсан байдлаар тусгасан байна. 2003 оноос хойш Хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах Төрийн бодлого өөрчлөгдөөгүй бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд дээрх салбарт ихээхэн ахиц дэвшил гарсныг салбарынхан онцоллоо. Тухайлбал малын тоо толгой 2 дахин өсч, 51 сая толгойд хүрсэн, эрчимжсэн мал аж ахуйн эхлэл тавигдсан, хураасан үр тарианы хэмжээ 3 дахин өсч, 518 мянган тоннд хүрсэн зэргийг онцолж болох юм. Тиймээс энэхүү шинэ нөхцөл байдалд тохирсон бодлого хэрэгтэй болсныг салбарын яамнаас нь онцолж байна. http://bloombergtv.mn