10
2015-03
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
2015-3-4
Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү ОХУ-д айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Тээврийн сайд М.Соколовтой уулзаж, хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын тээврийн салбарт хамтран ажиллах стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Ингэхдээ “УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ашигт ажиллагааны асуудлыг хөнджээ. Одоогоор Монголын тал “РЖД" буюу “Оросын төмөр зам" компанид олгогддог тариф, хөнгөлөлтийг эдлэх эрхтэй байгаа юм. Мөн Монголын ачааг тээвэрлэх явцад ОХУ-ын Алс Дорнодын боомтуудыг ашиглах тал дээр хамтран ажиллах боломж байгааг ОХУ-ын тал илэрхийлжээ. Үүнээс гадна хоёр орны Зам, тээврийн сайд нарын уулзалтаар ОХУ-Монгол-БНХАУ хоорондын автозамын сүлжээг хөгжүүлэх тохиролцооны бэлтгэл ажлын явц өндөр байгааг тэмдэглэлээ. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд Ази болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа тээврийн олон улсын сүлжээнд нэгдэн орох нь нэн чухал аж.
http://bloombergtv.mn