“УЛААНБААТАР ХИВС"-ИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 5.99 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХЭМЖИГДЭЖ БАЙНА

2015-3-5 “Улаанбаатар Хивс" компанийн орлого өнгөрсөн онд 22 хувиар өссөн байна. Хэдий тийм боловч маркетингийн зардал өндөр байсантай холбогдуулан ашиг нь ердөө 4 хувиар өсчээ. Тухайлбал 2013 онд 1.47 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан тус компани 2014 онд 1.8 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Одоогоор компани ногдол ашиг тараах шийдвэр гаргаагүй бөгөөд тус компанийн зах зээлийн үнэлгээ 5.99 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. http://bloombergtv.mn