10
2015-03
“KINCORA COPPER"-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЭЗЭМШИХ ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ
2015-3-5
“Kincora Copper" компанийн 106 тусгай зөвшөөрөлд багтсан 2 тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээсэн байна. Энэ нь Засгийн газрын гадаадын хөрөнгө оруулагчдад өгч байгаа эерэг мессеж болохыг тус компани онцоллоо. “Kincora Copper"-ийн эзэмшилд багтсан 2 тусгай зөвшөөрлийн эхний сонгон шалгаруулалт 1 дүгээр сарын 9-нд өрсөлдөгчгүй болж өнгөрсөн юм. Харин сүүлийн сонгон шалгаруулалт 2 дугаар сарын 11-нд дахин өрсөлдөгчгүй болсон учраас эзэмших эрхийг нь 12 жилээр эргэн сэргээсэн байна. “Kincora Copper"-ийн хувьд тусгай зөвшөөрлийг нь цуцалсны улмаас хөрөнгөөсөө 6.95 сая канад долларын хасалт хийж байсан юм.
http://bloombergtv.mn