10
2015-03
"SOUTHGOBI RESOURCES"-Т 3.5 САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ
2015-3-4
Урьд нь зарласны дагуу “SouthGobi Resources" компани хаалттай хүрээнд үнэт цаас гаргаж, “Novel Sunrise Investment" компаниас 3.5 сая долларын хөрөнгө оруулалт татсанаа мэдээллээ. Хөрөнгө оруулагчийн хувьд 10.1 сая үнэт цаасыг тус бүрийг нь 43 канад центээр үнэлэн “SouthGobi Resources"-ийн энгийн хувьцаанд шилжүүлэх эрхтэйгээр авчээ. Өөрөөр хэлбэл “SouthGobi Resources"-ийн нийт хувьцааны 4.63 хувийг эзэмших боломж бүрдсэн байна. Мөн өнгөрсөн 7 хоногт байгуулсан гэрээний дагуу “Novel Sunrise Investment" 45 хоногийн дотор дахин 4 сая долларын хөрөнгө оруулалт хийж, эзэмшлийн хувиа 9.04 хувь хүртэл өсгөх юм. Үүнээс гадна хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources" компаниас “SouthGobi Resources"-ийн үлдэгдэл 48 сая ширхэг хувьцааг 13.6 сая доллараар худалдан авахаар болжээ. Мөн “Turquoise Hill Resources"-ийн “National United Resources"-тай 4 дүгээр сард байгуулах гэрээ бүтэлгүйтвэл, нэмэлт хувьцаагаа “Novel Sunrise Investment"-д зарах опшин эрхтэй гэрээ байгуулсан юм. Хэрэв гэрээ амжилттай болвол БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг “Novel Sunrise Investment" компани “SouthGobi Resources"-ийн гол хувьцаа эзэмшигч болно.
http://bloombergtv.mn